Үлэмж Энержи ХХК

Үлэмж Энержи ХХК, Ulemj Energy LLC
ЭРХЭМ ЗОРИЛГО

Хамтын хүч
Хөгжлийн тулгуур

Бид найдвартай хамтын ажиллагаа, чанар стандартыг эрхэмлэн орчин үеийн шийдэл бүхий дэвшилтэт техник, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

ҮЙЛЧИЛГЭЭ

Мэргэжлийн инженерүүд бүхий баг хамт олон харилцагч таны хүсэл сонирхлыг холбогдох дүрэм, журам, стандартын шаардлагыг ханган хийж гүйцэтгэнэ

Газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, засвар үйлчилгээ

Шатахуун түгээх станц, агуулахын угсралт, өргөтгөл, шинэчлэл, шатахуун хадгалах сав, шугам хоолойн засвар, шатахуун хадгалах савны зэврэлтээс хамгаалах бүрхүүл, тоног төхөөрөмжийн тохируулга зэрэг ажлуудыг мэргэжлийн инженерүүд бүхий баг хамт олон болон холбогдох дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж хийж гүйцэтгэж ажиллана.

Автоматжуулалт, хяналтын камер, галын холбоо дохиолол, угсралт, ашиглалт

Газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт тооцоололт хийх ажлын онцлогоос хамааруулан ашиглагдах автоматжуулалтын систем, хяналтын камер, галын холбоо дохиолол, угсралт суурилуултын ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна цаашдын зохистой ашиглалтыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгч хамтран ажиллана.

Газрын тосны тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, суурилуулалт

Газрын тосны бүтээгдэхүүний зориулалттай тоног төхөөрөмжүүдийг харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх замаар сонголтод дэмжлэг үзүүлэн захиалга хийж харилцагчийн хүссэн газарт хүргэлт хийж үйлчлэхээс гадна суурилуулалт, сургалт зөвлөгөөг нэг дор авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мэргэжлийн сургалт зөвлөгөө, нэг удаагийн болон давтамжтай

Шатахуун түгээх станц, агуулахын тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, техникийн үйлчилгээ, урсгал засварын ажлуудад сургалт зөвлөгөөг харилцагчдын ажлын онцлог тус бүрд тохируулан нэг удаагийн болон тодорхой давтамжтайгаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Үлэмж Энержи ХХК

БИДНИЙ ТУХАЙ

Тус компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Нефть, хийн барилга байгууламж барих, засвар үйлчилгээ, агуулах сав, тоног төхөөрөмжийн автоматжуулалт, cypгалт зөвлөгөө, холбоо дохиолол, бетон хийц, төмөр хийц, дулаалтын хөөсөнцөр, сендвичэн хавтангийн үйлдвэрлэл, угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компанид салбартаа 10 гаруй жилийн ажлын туршлагатай инженер, мэргэшсэн инженер, зөвлөх инженерүүдээр багаа бүрдүүлж 2021 онд барилга хот байгуулалты яамнаас “Газрын тосны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн” тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.

Тоног төхөөрөмж & Сэлбэг хэрэгсэл

Бид найдвартай хамтын ажиллагаа, чанар стандартыг эрхэмлэн орчин үеийн шийдэл бүхий дэвшилтэт техник, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД

Чанар стандартыг эрхэмлэсэн орчин үеийн шийдэл бүхий дэвшилтэт техникийн шийдлүүд

Шатахуун түгээх станц

Архангай аймаг, Их тамир сум

Шатахуун түгээх станц

Өвөрхангай аймаг, Тарагт сум

Шатахуун түгээх станц

Завхан аймаг, Ургамал сум

Шатахуун түгээх станц

Завхан аймаг, Эрдэнэхайртан сум

Шатахуун түгээх станц

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Шатахуун түгээх станц

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Шатахуун агуулах цогцолбор

Өмнөговь, Ханбогд, Хилийн бүс

Шатахуун агуулах цогцолбор

Өмнөговь, Ханбогд, Хилийн бүс

Метал боловсруулалт

Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Scroll to Top